Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Хайлтын систем, ажиллах зарчим
Зорилго: Хайлтын системийн тухай мэддэг болно. Мөн интернэтээс мэдээллийг оновчтой түлхүүр үгээр хайлт хийж чаддаг болно.
Зорилт:
· Хайлт хийх түлхүүр үгийг зөв тодорхойлож сурах
· Мэдээллийг интернэтээс оновчтой хайж сурах
· Хайлтын систем болон ажиллах зарчмын талаар ерөнхий ойлголттой болох
· Хайлтын системийн үндсэн хэсгүүдийг мэдэж авах
Судлах цаг: 40 минут
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9-р анги
Хэрэгцээ, шаардлага:
· Нийгмийн шаардлага: Хайлтын системийн талаар мэддэг, оновчтой түлхүүр үгийг ашиглаж хайлт хийж чаддаг хүнийг шаардана.
· Хувь хүний шаардлага: Хайлтын системийн талаар мэддэг, мэдээллийг оновчтой түлхүүр үгээр, түргэн шуурхай хайлт хийж чаддаг байх хэрэгтэй.
Арга зүй буюу зохион байгуулах хэлбэр:
· Урамшуулах ( үгээр, үйлдлээр )
· Харилцан ярилцах
· Асуудал шийдвэрлэх арга
Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн:
Ээлжит хичээлийн хөтөлбөр №3, компьютер, проектор, сурах бичиг ( 67-70-р хуудас ), үзүүлэн ( прэсэнтэйшин слайд), ТӨМ, самбар, шохой, интернэт
Сурагчийн хэрэглэгдэхүүн:
Дэвтэр, үзэг, сурах бичиг, компьютер, интернэт
Хичээлийн явц:
№
|
Хичээлийн үе шат, хугацаа
|
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
|
Багшийн анхаарах зүйлс
|
1
|
Сэдэлжүүлэх үе шат
3минут
|
Мэндлэн
Б: кэйс- Чингүүн хөлбөмбөгийн баг, тамирчдын зураг цуглуулж, тэмдэглэл хөтлөх хоббитой. Гэвч интернетээс олсон зургууд хэт олон байдгаас сонголт хийхэд хэцүү байв. Чингүүн хэрэгцээт мэдээллээ хэрхэн олж авах вэ?
С: хайлт хийх үгээ дэлгэрэнгүй бичих, оновчтой түлхүүр үг хэрэглэх гэх мэт хариулна.
|
Хариулахгүй тохиолдолд: Та нарт ийм асуудал тулгардаг уу? Хэрхэн шийдвэрлэдэг вэ?
|
2
|
Шинэ мэдлэг олгох үе шат
20минут
|
Асуудал дэвшүүлэх:
Та нарт ийм асуудал тулгардаг уу?
С: Тийм , олохыг хүссэн мэдээлэл гарч ирдэггүй, тухайн үг орсон бүх мэдээлэл гарч ирдэг, холбоо үг хайхад нэгнийх нь л мэдээлэл гарч ирдэг гэх мэт хариулт өгнө.
Б: Сурагчдын хариултыг сонсоно.
Хичээлийн зорилго, зорилтыг танилцуулана.
Асуудлыг шийдвэрлэх:
Б:Мэдээллийг интернетээс оновчтой хайлт хийхийн тулд хайлт хийх түлхүүр үгийг зөв тодорхойлох хэрэгтэй. Хайлт хийх түлхүүр үгийг хэрхэн зөв тодорхойлох тухай ярилцан
|
Хэрвээ үгүй гэж хариулбал: Та нар хэрхэн оновчтой хайлт хийдэг вэ? хүссэн үр дүнгээ гаргаж авч чаддаг уу? Гэж асууна.
Ярилцана.
|
3
|
Бататгах үе шат
10минут
|
Хайлт хийх түлхүүр үгүүдийг зөв тодорхойлж туршиж үзэх. Дээр ярилцсан түлхүүр үгийн тайлбарыг хайлт хийх өөрсдөө туршиж үзнэ. Хайлтын өөрчлөлтүүдийн тайлбарыг өөрийн үгээр бичнэ.\дасгал1-ийг ажиллана.
|
Дасгалыг хэрхэн хийх тайлбар өгнө.
|
4
|
Үнэлгээ
3минут
|
Бататгах үе дээр хийсэн дасгал1-ийг үнэлэн.
Тайлбар зөв бол хайлт хийх түлхүүр үгийг тодорхойл хэсэг дэхь зайнд зөв тэмдэглэгээ хийнэ. Буруу бол “х” тэмдэглэгээ бичнэ.
| |
5
|
Дүгнэлт
3минут
|
Чингүүнд тохиолдсон асуудлын шийдлийг олж дүгнэлт хийнэ.
| |
6
|
Гэрийн даалгавар 1минут
|
Цахим үйлчилгээ тухай мэдэж ирэх.
|
тэмдэглүүлнэ
|
Үзүүлэнэ. 1:
Түлхүүр үгээр оновчтой хайлт хийх
|
Хашилт {“ ”}
Хайлт хийх түлхүүр үгсийг хашилтанд бичиж өгвөл хайлтын систем үгсийг өгсөн дарааллаар хайна. Тодорхой хэллэг, холбоо үгс, оноосон нэрийг хайхад тохиромжтой.
Хасах тэмдэг {-}
Хайж буй мэдээлэлд оруулахгүй байх үгийг хасах тэмдгийн араас бичиж хайна.
Эсвэл {OR}
Хайх түлхүүр үгсийн аль нэг нь орсон вэб хуудсыг хайна.
Ба {AND}
Хайх түлхүүр үгс бүгд орсон вэб хуудсыг хайна.
Од {*}
Өгсөн үгийн хувирсан хэлбэртэй үг бүхий хуудсуудыг хайна.
|
Дасгал1:
Хайлт хийх түлхүүр үгийг тодорхойл - \Туул гол\
|
Хайлтын үр дүнг тайлбарлан бич
| |
Хашилт {“ ”}
| ||
Хасах тэмдэг {-}
| ||
Эсвэл {OR}
| ||
Ба {AND}
| ||
Од {*}
| ||
No comments:
Post a Comment