ЭХХ2

Ээлжит хичээлийн хөтөлбөр №2

Ээлжит хичээлийн хөтөлбөр
Сэдэв: Үүрэн холбооны технологи
Зорилго: Үүрэн холбооны технологийн талаар ойлголттой болох ,зөв ашиглах, ашиглахад анхаарах зүйлсийн талаар мэдэж авна.
Зорилт:
·         Утасгүй холбооны системийн үүсэлийг мэдэж авах
·         Үүрэн холбооны технологийн хөгжлийн үе шат, стандартууд мэдэх
·         Гар утсыг ашиглахад анхаарах зүйлсийг мэдэх
·         Мессеж илгээх, хүлээн авах талаар мэдэх
Судлах цаг: 40 минут  
Хамрах хүрээ: Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн 9-р анги
Хэрэгцээ, шаардлага:
·         Нийгмийн шаардлага: Үүрэн холбооны технологи асар хурдацтай хөгжиж байгаа өнөө үед үүрэн холбооны хэрэгсэл болох гар утсыг зөв зохистой хэрэглэдэг, хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаар мэддэг байхыг шаардана.
·         Хувь хүний шаардлага: Үүрэн холбооны хэрэгсэл болох гар утсыг зөв зохистой хэрэглэдэг, хэрэглэхэд анхаарах зүйлсийн талаар мэддэг байх хэрэгтэй.
Арга зүй буюу зохион байгуулах хэлбэр:
·         Харилцан ярилцах
·         Урамшуулах ( үгээр )
·         Багаар ажиллах
Хэрэглэгдэхүүн:
Багшийн хэрэглэгдэхүүн:
Ээлжит хичээлийн хөтөлбөр 2, сурах бичиг ( 65-67-р хуудас ), компьютер, проектор, үзүүлэн ( прэсэнтэйшин слайд ), ТӨМ, ажлын хуудас.
Сурагчийн хэрэглэгдэхүүн:
Зохион байгуулах үе шат: Сурагчдын тооноос хамааран 2-3 баг болгон хуваана.
Дэвтэр, үзэг, сурах бичиг
Хичээлийн явц:

Хичээлийн үе шат, хугацаа
Багшийн үйл ажиллагаа (Б)
Сурагчийн үйл ажиллагаа (С)
Багшийн анхаарах зүйлс
1
Сэдэлжүүлэх үе шат
3минут
Б: Проектроор зураг үзүүлнэ. Юуны тухай гарсныг асууна.
С: Асуултанд хариулна. \утасны үе шат тухай зураг\
Б: Өнөөдрийн хичээлийн зорилго, зорилтыг танилцуулна
Үүрэн холбооны технологийн тухай өөрсдийн мэддэг зүйлийн асууж ярилцан.
2
Шинэ мэдлэг олгох үе шат
9 минут 
Б:  Онолын мэдлэг прэсэнтэйшин слайд үзүүлнэ. Гол гол зүйлийг тэмдэглүүлнэ.
С: Сурагчид тэмдэглэж авна. Харилцан ярилцан.

Чухал зүйлс дээр нэмэлт тайлбар өгнө.
3
Бататгах үе шат 25минут
БЭнэ үе шатанд баг болгон хуваана. Гар утсыг зохисгүй ашигласнаас гарах сөрөг үр дагаврын тухай жүжигчилсэн тоглолт хийгээрэй. Мөн Утасыг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргаарай.Бэлдэх хугацаа 10 минут.
С: баг бүр  гар утсыг зохисгүй ашигласнаас гарах сөрөг үр дагаврын тухай жүжигчилсэн тоглолт бэлдэж, мөн зөв шийдлийг нь олно.
ББэлдэх хугацаа дууссаны дараа багууд бие бие дээ  бэлдсэн жүжигчилсэн тоглолтоо самбарийн өмнө гарч үзүүлээрэй.”  гэж хэлнэ.
С: багууд бэлдсэн жүжгээ үзүүнэ.
Утасны зохистой хэрэглээний талаар гаргасан зөвлөмжүүдээ уншиж толилуулна.
Багийн бүх гишүүд оролцсон байна.
4
Үнэлгээ
3 минут
Багууд тарааж өгсөн үнэлгээний хуудсаар бие биенээ үнэлнэ.  1-5 –ийн хооронд оноо өгнө.
Багш үнэлгээний хуудсыг хураан авч үр дүнг зарлана.
Биенээ шудрага үнэлэх
5
Дүгнэлт
2минут
Өнөөдрийн хичээлийн бид юу мэдэж авсан тухай баг бүрийн гишүүдээс санамсаргүйгээр нэгээс хоёр сурагчдаас асууна.

6
Гэрийн даалгавар
1минут
Гэрт : СБ хуудас- 67 уншиж ирэх.
тэмдэглүүлэх

ҮНЭЛГЭЭНИЙ ХУУДАС:

Үнэлгээний хуудас
Санамж: Баг бүрийг дүгнэхдээ үнэн, зөв, шударгаар дүгнээрэй.
Үнэлж буй багийн нэр
Жүжигчилсэн тоглолтын санаа оновчтой байсан эсэх?
Гаргасан Зөвлөмж оновчтой байсан эсэх?
Тайлбар










Хангалттай сайн – 5 оноо
Сайн – 4 оноо
Хязгаарлагдмал – 3 оноо
Яахав дээ л – 3 оноо
Хангалтгүй – 1 оноо 


Гар утас ашиглахдаа анхаарах зүйлс:
·         Гар утсыг хэрэглээндээ нийцүүлэн зохистой зөв хэрэглэх ёстой. Гар утсыг хэрэглэхдээ эрүүл ахуйн наад захын шаардлагыг сахиж, эрүүл мэнддээ аюулгүй байхад анхаарна.
·         Гар утсыг цэнэглэж байх үед ашиглаж болохгүй.
·         Дуу цахилгаантай бороотой үед, онгоцоор зорчих үед, шатахуун түгээгүүрийн газар зэрэгт гар утсыг ашиглахыг хориглоно.
·         Үзвэрномын сан, анги танхим, эмнэлэгийн өрөөнд утсаа унтраана.
·         Олон нийтийн газарт гар утсаараа чанга ярих нь зохимжгүй.
·        Гар утсандаа программ татаж суулгахаасаа өмнө хэрэглэгчийн үнэлгээ, үйлчилгээний нөхцлийг харгалзан сонгоорой. Зарим программ гар утасны үйл ажиллагааг удаашруулж, гацаадаг.

No comments:

Post a Comment